Япон-АНУ-ын хамтарсан сургуулилтад Өмнөд Солонгос оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. Япон-АНУ-ын пуужингийн хамтарсан сургуулилтад Өмнөд Солонгос анх удаагаа оролцоно.
Ирэх сарын сүүлээр Хавай арлуудын ойролцоо болох уг сургуулилтад “Aegis” радарын системээр тоноглогдсон манай хөлөг онгоц оролцоно гэж БНСУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв. Баллистик пуужинг илрүүлэн байрлалыг тогтоох нь сургуулилтын үеэр явуулах гол ажиллагаа юм.
Умард Солонгосын цөмийн зэвсэг, баллистик пуужингийн заналхийлэлтэй тэмцэхийн тулд энэ сургуулилтад оролцохоор шийдсэн гэж БНСУ-ын эх сурвалж мэдэгдсэн байна.
Умард Солонгос цөмийн болон пуужингийн туршилт хийсэнтэй холбогдуулан АНУ, БНСУ хоёр пуужинг замд нь илрүүлж устгах системийг Өмнөд Солонгосын нутагт байрлуулах асуудлыг хэлэлцэж эхэлжээ. Харин БНХАУ энэ арга хэмжээг эрс эсэргүүцсэн байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй даваа гарагт мэдэгдэл хийхдээ, Солонгосын хойгийн байдал төвөгтэй, эмзэг байгаа учраас хурцадмал байдлыг даамжруулах ажиллагаа явуулахаас зайлсхийж, ухаалаг алхам хийхийг улс орнуудад уриалжээ.
Д.Нямтулга