59,6 км-ийн авто зам 10 сард ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн автозам хүртэлх 59,6 км замыг ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулна.
Энэхүү зам барих бүтээн байгуулалтын ажилтай тус аймгийн удирдлагууд танилцсан байна. Энэ үеэр малчдын хүсэлтийн дагуу "Тавантолгой түлш" ХХК-ийн нүүрс тээврийн автомашины замын чиглэлийг анх батлагдсаны дагуу Ханангийн антенаас зүүнтээгүүр Ханангийн усаар явуулахаар болж гарцыг нээжээ. Орон нутгийн удирдлагын зүгээс зам хөндлөн гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын хучилт хийх хугацаанд хаахдаа, богино хугацаанд зохион байгуулалттай хийж ажиллахыг зөвлөлөө.