Албанид учирсан хохирол 1 тэрбум еврод хүрч магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-31 16:10:14

ЗАГРЕБ. /Sitel/. Албани улсын аялал жуулчлалын салбарт цар тахлын улмаас учирсан хохирлын хэмжээ энэ улирлын эцэс гэхэд 1 тэрбум еврод хүрч магадгүй байна.


“Нэгдүгээр сараас 8 дугаар сарын хугацаанд аялал жуулчлалын салбарт учирсан хохирлын хэмжээ 1 тэрбум еврод хүрч болзошгүй байна. Албани улсад чухал ач холбогдолтой байдаг аялал жуулчлалын салбар орлого олоогүйн улмаас 2021, 2022 онуудад улс орон эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүдтэй тулгарах болно” хэмээн тус улсын эдийн засгийн шинжээч Бесарта Кадиа ярьжээ.


Цар тахлын үеэр тус улсад 30 мянга орчим хүн аялал жуулчлалын салбарт ажлын байраа алдахын зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлд ажлын байр шинээр бий болохгүй байгаа аж. Албанид халдварын хамгийн анхны тохиолдол 3 дугаар сарын 9-нд бүртгэгджээ. Одоогоор тус улсад нийт 9380 тохиолдол бүртгэгдсэн байна. 

関連ニュース