Трамп Ким Жөн Унтай уулзах бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-18 11:29:54

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас /БНН/ нэр дэвших нь нэгэнт тодорхой болоод буй Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзаж,Пхеньяны цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

“Би Ким Жөн Унтай уулзах болно. Түүнтэй уулзаж ярилцахад миний хувьд асуудал байхгүй” гэж тэрбээр хэлсэн байна.

Хэрвээ Трамп Ким Жөн Унтай уулзвал улс төрийн хувьд тусгаарлагдмал байгаа Умард Солонгосын талаарх АНУ-ын бодлогод томоохон өөрчлөлт гарна гэсэн үг юм.

Түүнээс гадна, 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Д.Трамп Их Британид айлчилж магадгүй гэсэн мэдээлэл цацагджээ. Долдугаар сард болох намын хурлын үеэр Трамп БНН-аас сонгуульд нэр дэвшин өрсөлдөх эрхээ авсныхаа дараа Их Британид айлчилж магадгүй гэж дипломатууд таамаглаж байна.

Д.Нямтулга

 

 

 

関連ニュース