Сүхбаатар аймгаас шатрын спортын олон улсын хэмжээний мастер төрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРЭнхбаатар овогтой Энхнар Сүхбаатар аймгийн шатрын спортын анхны Олон улсын хэмжээний мастер болж аймаг орон нутгийнхаа спортын салбарын түүхэнд нэгэн том хуудсыг нээлээ.
Тэрээр цолны болзолоо 2016 оны 1 сарын 28-нд биелүүлсэн бөгөөд цол, үнэмлэхээ хэдхэн хоногийн өмнө гардан авчээ.
Э. Энхнар нь 5 настайгаасаа эхлэн шатар тоглосон бөгөөд аймгийн аварга шалгаруулах өсвөр үе болон насанд хүрэгчдийн тэмцээнд 10 гаруй удаа түрүүлсэн, улсын аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээний алт, мөнгө, хүрэл медалтай. Одоо ОХУ-руу явж Их мастерын тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байна.
Т. Одончимэг