Дээд лиг "Ой мод, цэнхэр алт-усаа хайрлая" уриан дор үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Үндэсний дээд лигийн тоглолтууд Ой мод, "цэнхэр алт" усаа хайрлая уриан дор үргэлжилж байна.
Үндэсний дээд лигийн 2019-2020 оны улирал дуусахад нэг тойргийн тоглолт дутуу байгаа ч “Атлетик 220” баг түрүүлэх болзлоо хангаад байгаа аж. Тэд улирлын сүүлийн тоглолтоо “СП Фалконс” багтай хийнэ. Нэг ч оноо авч чадаагүйгээс доод бүс рүү орох магадлал өндөр болоод байгаа “Сумидо жипро” баг "Улаанбаатар сити" багтай тоглох юм.
2019 оны аварга “Улаанбаатар сити” клуб "Цэнхэр алт-Усаа хайрлая” аянд нэгдэж дуу хоолойгоо өргөөд байгаа бөгөөд уг аянд нэгдсэн баг, тамирчид мод тарих, усаа хэмнэх зөвлөмжийг үзэгчдэд хүргэж, тус аянд нэгдэхийг олон нийтэд уриалах юм байна.