Трамп: Афганистан дахь Америкийн цэргүүд зул сарын баяр гэхэд гэртээ ирнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-10-08 16:04:21

ВАШИНГТОН. /Fox News/. Афганистан дахь Америкийн цэргүүд энэ оны эцсээс өмнө гэртээ ирнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гаргийн орой “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.


“Бид зул сарын баяр гэхэд Афганистан дахь эрэлхэг эрчүүд, эмэгтэйчүүдийн тоог цөөрүүлэх хэрэгтэй” гэж Д.Трамп жиргэсэн байна.


Ерөнхийлөгчийн бичсэнээс үзэхэд 2001 оноос хойш Афганистанд байгаа Америкийн цэргүүдийг бүгдийг нь нутаг буцаах төлөвтэй байгаа боловч уг мэдэгдэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт ОБрайены хэдхэн цагийн өмнө хэлсэн үгнээс зөржээ.


Р.ОБрайены мэдээлснээр, Д.Трампын бүрэн эрхийн хугацаа эхлэх үед Афганистанд Америкийн 10 мянга гаруй цэрэг байсан бол өнөөдрийн байдлаар уг тоо 5000 орчимд хүрсэн бөгөөд 2021 оны эхэн үе гэхэд цэргүүдийн тоог 2500 болгох ажээ.


АНУ, Афганистан энэ оны хоёрдугаар сард түүхэн хэлэлцээрийг байгуулж, “Талибан” хөдөлгөөнийг тодорхой тохиролцоонуудыг биелүүлсний хариуд Ойрхи Дорнодын тус орноос гадаадын цэргүүдийг 2021 оны тавдугаар сар гэхэд гаргахаар тохиролцсон юм.


АНУ-д террорист байгууллагын жагсаалтад орсон “Талибан”-ы хувьд Афганистаны Засгийн газартай гал зогсоох хэлэлцээ явуулахаар тохиролцжээ. Афганистаны дайнд Америкийн 2400 орчим цэрэг амиа алдаж, 20 мянга гаруй цэрэг шархадсан байна. 

関連ニュース