Венесуэлийн ассамблей Мадурогийн эрх мэдлийг өргөжүүлэх хууль баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-10-09 09:59:21

КАРАКАС. /Reuters/. Венесуэлийн Засгийн газрын Үндсэн хуулийн ассамблей Ерөнхийлөгч Николас Мадурог хувийн фирмүүд болон гадаадын орнуудтай нефтийн шинэ гэрээнд нууцаар гарын үсэг зурахыг зөвшөөрсөн хуулийг АНУ-ын хориг арга хэмжээнүүдийн хариу болгон пүрэв гарагт баталжээ.


Н.Мадуро өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Үндсэн хуулийн ассамблейд “саад тотгорын эсрэг” хуулийн төслийг хүргүүлжээ. Тэрбээр уг ассамблейг сөрөг хүчний хяналтад байгаа конгрессийн шийдвэрийг тойрч гарахын тулд байгуулсан байна.


“Бид Ерөнхийлөгч Николас Мадурог үргэлжлүүлэн тэмцэж, саад тотгорыг сөрөхөд нь зориулан хууль тогтоомжоор хангана” гэж Үндсэн хуулийн ассамблейн тэргүүн, эрх баригч Социалист намын дэд дарга Диосдадо Кабелло мэдэгджээ.


Шинэ хууль нь төрийн өмчит “PDVSA” компани болон хувийн фирмүүдийн хамтарсан үйлдвэрийн өмчлөлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөх боловч цаашдын хамтарсан үйлдвэрүүдэд “PDVSA” хэдэн хувийн оролцоотой байхыг заагаагүй байна.


Венесуэлийн эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийн улмаас нефтийн экспорт хязгаарлагдаж, олборлолт буурсантай холбоотойгоор тус улсын Засгийн газар санхүүгийн ноцтой асуудлуудтай тулгараад байгаа ажээ. 

関連ニュース