Ихэнх нутгаар бэлчээрийн даац хэтэрсэн нь малын тоо их байгаатай холбоотой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн нийт нутгийн 20 гаруй хувьд нь өвөлжилт, хаваржилт хэвийн байхаар, 80 орчим хувь нь хүндрэх төлөвтэй байна.
Энэ нь аймгийн нийт нутгаар бороо хур багатай, зуншлага муу, гандуу байсан ба 7 дугаар сарын дунд үеэс зуншлага сайжирч 70 гаруй хувь хэвийн болсон ч ихэнх нутгаар даац хэтэрч гарсан нь мөн малын тоо их байгаатай холбоотой байна.
Архангай аймаг нийт 5531.2 мянган га
газар нутагтай. Үүнээс 3744.1 сая га бэлчээрийн талбай юм. Бэлчээрийн даацыг
аймгийн нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс (Бэлчээрийн даацын зураг, 2020
оны 8 дугаар сарын 26-нд УЦУОСМХ-д боловсруулав) үзвэл нутгийн 20 гаруй хувьд
нь бэлчээр хүрэлцээтэй, 65 гаруй хувьд даац 1-3
дахин хэтэрсэн, 10 гаруй хувьд нь олон дахин хэтэрч гарсан байдаг.
Хөдөөгийн хүн ам, бэлчээрийн усан
хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсөв, төсөл хөтөлбөрийн хүрээнд 54
инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг шинээр гаргаж, 66.3 мянган га бэлчээрийг
усжуулах ажлыг зохион байгуулсан.
Мөн бэлчээрийн ургамалд хөнөөл
учруулж буй үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгө, хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө, сум орон нутгийн төсөв хөрөнгөөр байгаль
орчинд халгүй энгийн механик, биологийн болон микро биологийн аргаар малчид
иргэдийн оролцоотойгоор 110.0 мянган га бэлчээрт тэмцэх ажлыг 80 хувийн үр
дүнтэй зохион байгуулжээ.