Зотол хаан ууланд 19 тарвага нутагшуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Зотол хаан ууланд үлдсэн цөөн тооны тарваганд цус сэлбэх зорилгоор Дорнод аймгийн Баян-Уул сумаас 9 эм, 10 эр нийт 19 тарвага тээвэрлэн авчирч нутагшуулжээ.
Энэхүү ажлыг тус сумын 4-р багийн малчин, Улсын сайн малчин Ц.Сүхтогоо санаачилсан бөгөөд сум орон нутгийн зүгээс ийнхүү саналыг нь дэмжжээ.
Тарвага нь оршин байгаа газар нутгийнхаа экосистемийн тогтолцооны чухал нэгэн бүрэлдэхүүн болж эkологийн тэнцвэрт байдалд гол үүрэг гүйцэтгэдэг амьтан юм.
Т. Одончимэг