40,3 мянган иргэн санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-10-15 09:33:03

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт ажмилттай эхэллээ. Сүхбаатар аймгийн хэмжээнд 67 хэсгийн хороонд 40337 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ. Одоогоор санал хураалт хэвийн үргэлжилж байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

10 дугаар сарын 14-ний өдөр зөөврийн хайрцгаар 771 хүн санал өгчээ.

Санал авах ажилд нийт 600 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаагаас гадна нэмэлтээр хууль хүчний байгууллагын төлөөллүүд хяналт тавин ажиллаж байна.   

 

関連ニュース