ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж Сүхбаатар аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 17:22:35

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг  зүүн бүсийн аймгуудад ажиллаж байна.

Ажлын гол зорилго нь ХЭҮК-оос жил бүр УИХ-д хүний эрх, эрх чөлөөний асуудлын талаар илтгэл өргөн барьдаг. Энэ удаад тус илтгэлдээ хүний хөдөлмөрлөх эрх, хүүхдийн эрх гэсэн хоёр сэдвийг тусгахаар болсон байна. Үүнийхээ хүрээнд хяналт шалгалт, мониторинг хийхээр аймгийн төр болон иргэний нийгмийн байгууллагын ажилчид, хэвлэл мэдээллийн төлөөллүүдтэй уулзалт хийж, харилцан ярилцаж санал бодлыг нь сонслоо.

Гурван аймагт хийсэн уулзалтуудыг дүгнээд харахад хөдөлмөрлөх эрх, хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл гэсэн гурван сэдэв байнга яригдаж байна гэдгийг ХЭҮК-ын ахлах рефрент Л. Дүгэрсүрэн  хэллээ.

Ажлын баг Хэнтий, Дорнод аймгуудад ажиллаад Сүхбаатар аймагт 5 сарын 24-ний өдөр ирсэн юм.

Т. Одончимэг

関連ニュース