Зэргэлдээх аймгийн удирдлагуудад албан бичиг хүргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга Булган, Орхон аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт албан бичиг хүргүүллээ.
Үүнд дээрх аймгуудын сумдын багийн Засаг дарга нарын тодорхойлолт, албан бичгээр хорио цээрийн дэглэм зөрчиж, Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Өгийнуур, Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрээс өвлийн идэш бэлтгэх зорилгоор иргэд зорчиж байгааг анхааруулаад, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэр буюу сумдын хяналтын постын солилцох тусгай талбайд, журмын дагуу идшээ солилцож авч, хамтран ажиллахыг хүссэн байна.
Үүнтэй холбоотойгоор дээрх таван
сумын Засаг дарга нарт аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэн зэргэлдээх
аймаг, сумдын иргэдийг идэш хоол бэлтгэхэд зөвхөн хяналтын постод солилцуулж ажиллахыг үүрэг болгожээ.