Сүхбаатар аймгийн өмнөд хэсгийн нутгаар цас ахиу оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-11-19 15:29:14

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнийн цас тус аймгийн өмнөд хэсгийн нутгаар ахиу оржээ. Нийт нутгаар 6-12 см-ийн цасан бүрхүүл тогтож, гуу жалганд 15-20 см-ийн цастай байна. Өнгөрсөн шөнөдөө ихэнх нутгаар цасан шуурга аюулт үзэгдлийн хэмжээнд ажиглагдан, 19-ний өглөөгүүр тогтсон байна.

Баруун-Урт, Баяндэлгэр, Онгон, Наран, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан суманд хамгийн их цас оржээ. Энэ үеэр салхины хүч Баруун-Урт суманд 18 м/с, бусад суманд 8-12 м/с хүртэл ширүүсчээ.

Энэ сарын 21-нд дахин ихэнх нутгаар бага зэргийн цас орж, салхи 12-14 м/с хүрч хүчтэй салхилан явган шуурга шуурна гэдгийг Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 

関連ニュース