"Лондон-2012" олимпт оролцсон тамирчдаас 23 нь сэргээш хэрэглэсэн байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-05-28 14:28:11

БЕРН. /ВВС/. 2012 оны Лондоны олимпт оролцсон тамирчид дундаас зургаан орны, таван спортын төрлийн 23 тамирчин сэргээшийн шинжилгээнд уналаа гэж Олон улсын олимпын хороо /ОУОХ/ мэдэгдэв.

ОУОХ 2008 оны Бээжингийн олимпт оролцсон тамирчдаас 454-ыг, 2012 оны Лондоны олимпт оролцсон тамирчдаас 265-ыг сонгон авч сэргээшийн шинжилгээнд дахин оруулсан байна.

 “Рио-2016” олимпын наадмыг шударга явуулахаар зорилгоор шинжлэх ухааны хамгийн орчин үеийн арга, техникийг ашиглан уг шинжилгээг хийлээ. Үүнээс гадна энэ шинжилгээ нь сэргээш хэрэглэх асуудалтай тэмцэж байгаагийн илрэл юм” гэж ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах мэдэгджээ.

2008 оны Бээжингийн олимпт оролцсон тамирчдаас 454-ыг сонгон авч дахин шинжилгээнд хамруулснаас 31 тамирчин сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэж ОУОХ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Үүнээс ОХУ-ын 14 тамирчин сэргээшийн шинжилгээнд унасан бөгөөд тэдний дунд Бээжингийн олимпоос медаль хүртсэн тамирчид байжээ.

Д.Нямтулга

関連ニュース