Малын төрөл тус бүр дээр татвар тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-18 20:43:39
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар есөн асуудлыг хэлэлцэж батална. Хэлэлцэх асуудлын нэг нь малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох байлаа. "Малын тоо толгойн албан татварын тухай хууль"-иар сумын ИТХ-аас малын төрөл тус бүр дээр татварын хэмжээг тогтооно гэж заасны дагуу өнөөдрийн ИТХ-аар татварын хэмжээг тогтоолоо. Энэ татвар нь Эрдэнэбулган сумын малчин, мал бүхий өрхөд хамааралтай болно.
Хурлын тогтоолоор:
Тэмээ - 300 төгрөг
Адуу - 600 төгрөг
Үхэр - 600 төгрөг
Хонь - 400 төгрөг
Ямаа- 400 төгрөг байхаар тогтоов.
Эрдэнэбулган сум буюу Цэцэрлэг хотод малчин болон мал бүхий 1094 өрхийн 247715 толгой мал байдаг байна.
関連ニュース