Архангай аймагт 667 ажил олгогч, 14313 даатгуулагч НДШ төлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-28 16:57:50

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нийгмийн даатгалын санд 2020 оны IV дүгээр улирлын байдлаар шимтгэлийн орлогоор 16728,7 сая төгрөг төвлөрүүлэхээс 20087,4 сая төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 120,1 хувиар биелүүлсэн байна. Тайлант хугацаанд тэтгэврийн даатгалын санд 46264,3  сая, тэтгэмжийн даатгалын санд 835,0 сая, ажилгүйдлын даатгалын санд 245,4 сая төгрөг нийтдээ улсын төсвөөс 47344,7 сая төгрөгийн татаас авчээ.

Нийгмийн даатгалын дөрвөн сангаас 2020 онд давхардсан тоогоор нийт 17449 тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээ авагчдад 65778,9 сая төгрөгийн зарцуулалт гарсан бөгөөд үүнээс тэтгэврийн даатгалын сангаас нийт 14814 тэтгэвэр авагчдад 63168,0 сая төгрөгийг, тэтгэмжийн даатгалын сангаас нийт 2354 даатгуулагчид 2092,9 сая төгрөгийг, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал /ҮОМШӨД/-ын сангаас 41 тэтгэвэр, тэтгэмж авагчдад 134.3 сая төгрөгийг, ажилгүйдлын даатгалын сангаас 240 даатгуулагч ажлаас халагдсаны 383.7 сая төгрөгийг тэтгэмжийг тус тус олгоод байна.

Аймгийн хэмжээнд идэвхтэй 667 ажил олгогч /478 ААНБ, 184 төсөвт, 5 цэрэг, цагдаагийн байгууллага/, 14313 даатгуулагч Нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.

2020 онд НД-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан дараах үйлчилгээг иргэдэд хүргэсэн байна.

1. Ажилгүйдлийн даатгалын сангаас олгож буй 200,000 төгрөгийн дэмжлэгийг аймгийн 41 ААНБ-ын 129 ажилтанд олгосон байна./77.0 сая төгрөг/ 

2.НДШ-ээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн хүрээнд 407 ААНБ-ын 1979 даатгуулагч 1617.7 сая төгрөгийн чөлөөлтөд хамрагдсан байна.

3. НДШ-ээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн хүрээнд 4089 сайн дурын даатгуулагч 1363.5 сая төгрөгийн чөлөөлтөд хамрагдсан байна.

4. 3 настай хүүхдээ асарч буй 853 эхийг сайн дурын даатгалд хамруулан, тэдний шимтгэлд 51.9 сая төгрөгийг тэтгэмжийн даатгалын сангаас, 179.8 сая төгрөгийг улсын төсвөөс төлүүлжээ.

5.  2020.01.01-ний өдрөөс хойш 240 даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авч байна. Үүнээс 96 нь өөр аймаг, дүүргээс, 144 нь Архангай аймгаас ажлаас чөлөөлөгдөн 383.7 сая төгрөгийн тэтгэмж авчээ.

6. Сайн дурын даатгуулагч эхийн жирэмсэн, амаржсаны тэтгэмжийг 100 хувь олгодог болсонтой холбогдуулан 241 эх 193.8 сая төгрөгийн тэтгэмж авсан байна.

7. Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний НДШ-ийн нөхөн тооцох хуульд 886 иргэн хамрагдсанаас, хоёр хувиараа хөдөлмөр эрхлэгч, 884 малчин хамрагджээ.

8. Зарим иргэний тэтгэврийг 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэх заалтаар 1175 иргэн хамрагдсан бөгөөд сард 589 сая төгрөг олгож байна. Энэ онд 706.8 сая төгрөгийг олгоод байна.

9. Малчны тэтгэвэрт 2018 оноос өнөөдрийг хүртэл 1533 иргэнд тэтгэвэр тогтоосон ба 2020 онд 806 малчин тэтгэврээ тогтоолгоод байна.

10.Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор 1 жил 6 сар нэмж тэтгэвэр тогтоосон эхчүүд 1100 байгаа ба нийт 1883.6 сая төгрөгийг олгоод байна.

関連ニュース