Баярын өдрүүдээр 14 хүүхэд төржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинэ жилийн баярын
өдрүүдээр нийт 14 хүүхэд шинээр төржээ. Эхчүүд бүгд эсэн мэнд амаржиж, эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байна. Мөн эдгээр өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 59 дуудлага иржээ. Үүнд алсын дуудлага байгаагүй бөгөөд харьцангуй тайван байсан тухай АНЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Т.Тэгш-Эрдэнэ хэллээ.
2020 оны жилийн эцсийн
тооллогоор тус аймгийн хүн ам урьдчилсан байдлаар 1,6 мянгаар өсөж, 56 мянгад хүрсэн гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.