Обама дүрвэгчдийн асуудлаар дээд хэмжээний уулзалт хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ оны чуулганы үеэр дүрвэгчдийн асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулна гэж Цагаан ордны албаны хүмүүс мэдэгдлээ.
Цагаан ордны мэдэгдсэнээр, уг уулзалтыг ирэх есдүгээр сарын 20-нд зохион байгуулна. Дэлхийн II дайнаас хойш байгаагүйгээр хүмүүс олноороо дүрвэж, цагаачид, дүрвэгчдийн тоо эрс өсч байгааг болон тэдэнд туслахад зориулах санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг уг уулзалтын үеэр хэлэлцэх аж.
Цагаан ордны мэдэгдэлд “дэлхийн даяар буй 20 сая дүрвэгчийг хамгаалж, тэдэнд туслах ажилд улс орнууд юу юунаас илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэжээ.
Өнгөрсөн оны зунаас хойш Ойрхи Дорнод, Африк болон дэлхийн бусад хэсгээс Европыг зорих дүрвэгчдийн тоо эрс өссөөр байгаа юм.
Г.Доржханд