Цагаачлалын улмаас Их Британи ЕХ-ноос гарч болохгүй гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН. /Xinhua/. Цагаачлалын асуудлын улмаас Европын Холбооноос /ЕХ/ гарахыг дэмжсэн санал өгөхгүй байхыг британичуудад Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон уриаллаа.
Их Британийг ЕХ-ны гишүүн улс хэвээр үлдээх эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулгыг энэ сарын 23-нд явуулах гэж байгаатай холбоотойгоор Кэмерон “Sky News” телевизээр ингэж уриалсан байна.
ЕХ-ны бусад улсаас Их Британи руу цагаачид олноороо цувж байгаа нь гол тулгамдсан асуудлуудын нэг юм.
Кэмерон хэлэхдээ “Цагаачлалын асуудал бол томоохон сорилт. Гэхдээ Их Британи ЕХ-ноос гарсан ч энэ асуудал тийм амархан шийдэгчихгүй” гэжээ.
Мөн тэрбээр цааш ярихдаа “Эдийн засгийн талаас нь авч үзсэн ч Их Британи ЕХ-ноос гарч болохгүй. Хэрвээ Их Британи ЕХ-ноос гарвал одоо хэлэлцэгдэж буй худалдааны шинэ хэлэлцээрүүдийг шийдвэрлэхэд наад зах нь 10 жилийн хугацаа шаардлагатай болно” гэсэн байна.
Хүүхэд болон ач зээ нарынхаа ирээдүйн төлөө нухацтай бодож, шийдвэр гаргахыг британичуудад тэрбээр уриалжээ.
Г.Доржханд