Зэсийн үнэ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-09 12:34:40

ЛОНДОН. /Reuters/. Металлын эрэлт сайжирч, дэлхийн хамгийн том эдийн засаг сэргэнэ гэсэн АНУ-ын итгэл найдвар нэмэгдсэн нь зэсийн үнэ даваа гарагт өсөхөд нөлөөлжээ.


Зэс нь дэлхийн эрүүл эдийн засгийн байдлыг хэмжих гол үзүүлэлт болдог.


Лондоны металлын бирж дээр ирэх гурван сарын хугацаанд худалдан авах зэсийн гэрээний үнэ нэг хувиар өсөж, 7.990 ам.долларт хүрсэн бол Шанхайн фьючерсийн бирж дээр гуравдугаар сард хамгийн идэвхтэй арилжаалагддаг зэсийн гэрээний үнэ 1.6 хувиар өсөж, нэг тонн зэсийн үнэ 58.810 юаньд хүрчээ.


Дэлхий дахинаа коронавирусний вакцин хэрэглээнд нэвтэрмэгц АНУ-ын хууль тогтоогчид эдийн засгийг дэмжих 1.9 их наяд ам.долларын багцыг батлахаар зэхэж байна.


Лондоны металлын бирж дээр хөнгөн цагааны үнэ 0.2 хувиар өсөж, нэг тонн нь 2.020 ам.доллар болсон бол никелийн үнэ 0.3 хувиар өсөж, нэг тонн нь 18.080 ам.долларт хүрэв. Харин тугалганы үнэ 0.3 хувиар өсөж, 23.190 ам.доллар болжээ.


Шанхайн фьючерсийн бирж дээр хөнгөн цагааны үнэ 1.3 хувиар өсөж, 15.655 юаньд хүрсэн бол никелийн үнэ 1.4 хувиар өсөж, 133.210 юаньд, тугалганы үнэ 1.6 хувиар нэмэгдэж 166.870 юань болж тус бүр өсөв.

関連ニュース