Сар шинийн баярын өдрүүдэд золгүй байдлаар хоёр иргэн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-16 11:52:57

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газарт сар шинийн баярын өдрүүдэд аж ахуй нэгж байгууллага, иргэдээс 22 гомдол мэдээлэл ирснээс гэмт хэргийн шинжтэй 8, зөрчлийн шижтэй 14 гомдол байжээ.

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг төрлөөр нь ангилбал, иргэдийн өмчийн хулгай 2, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 3, зам тээврийн осол 1, золгүй байдлаар нас барсан 2 дуудлага мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна.

Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 7, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмын зөрчил 1, хэрүүл маргаан хийсэн гэх зөрчил 2, хорио цээрийн дэглэм зөрчсөн 2,  бусдын амгалан тайван байдал алдагдуулж, танхайрсан гэх зөрчил 2 тус тус бүртгэгджээ.

関連ニュース