Дөрвөн хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-02-26 14:39:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн зургаа нь төрийн байгууллагад гарчээ. Мөн төрийн албан хаагч гэмт хэрэг үйлдэх явдал буурахгүй байна гэдгийг аймгийн Прокурорын газраас мэдээллээ.

Гэмт хэргийн дийлэнх нь Баруун-Урт суманд үйлдэгдэж байгаа бөгөөд Мөнххаан, Сүхбаатар суманд мөн өсөх хандлагатай байна гэв. Гэмт хэргийн улмаас 44 хүн нас барж, 23 хүн хүндэвтэр гэмтэж, 18 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Нийт гэмт хэргийн 51 хувь нь өмчлөх эрхийн эсрэг буюу хулгай, залилангийн хэрэг байна. Амьд явах эрхийн эсрэг болоод бэлгийн эрх чөлөөний эсрэг хэргүүд тогтмол үйлдэгдсээр байна. Дөрвөн хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдэгдэж байгаа нь аймгийн хэмжээнд архидалт их байгаатай холбоотой аж.

Сүхбаатар аймагт эрүүгийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байна. 2019-2020 онд бага зэрэг буурсан. Энэ нь бүх нийтийн хөл хориотой холбоотой байх магадлалтай гэж аймгийн Прокурорын газраас үзэж байна. 

関連ニュース