Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хуралдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ оны анхдугаар хуралдаанаа хийж, ажлын төлөвлөгөөгөө баталлаа.
Сумын хэмжээнд нийт 10 ажлыг төлөвлөсөн байна. Тухайлбал,
малчин, мал бүхий иргэдэд малын хулгайн гэмт хэргийн талаар хууль сурталчлах,
соён гэгээрүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах, сумын хамтарсан
багуудыг чадавхжуулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг иргэдийн судалгааг
гаргаж, хяналт тавьж ажиллах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэг,
зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага, постер бэлтгэн иргэдэд
хүргэх, гэр бүлийн хүчирхийллийн талаар шийдвэрлэсэн богино цуврал шторк хийх,
архины донтолт түүнийг эмчлэх, вакуумжуулсан сургалт хийх зэрэг ажлыг төлөвлөжээ.