Аймаг, сумд туг далбаагаар гоёж, сонгуулийн сурталчилгаа эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-12 21:14:34

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 10-наас намын болон сонгуулийн ухуулах байр, унаа хөсгүүд өнгө өнгийн туг далбаа, зураг хөргөөр гоёж эхлэв.

Энэ сарын 11-ний өдрөөс нам, нэр дэвшигчид сурталчилгааны ном, сонин, ухуулах хуудаснуудаа шуурхайлан тарааж, орон нутгийн радио, телевизээр сурталчилгааны нэвтрүүлгээ явуулав.

МАН, АН-д радиогоор сурталчилгаа хийх цагийг аймгийн сонгуулийн хороо өдөр тутам 12 минут, бусад нам, хувиараа нэр дэвшигчдэд түүнээс арай бага хэмжээгээр баталсан хуваарь гаргасан байна.  Энэ сарын 12-нд МАН-ынхан аймгийн төв талбай дээр сурталчилгааны нээлтийн цуглаан хийв. Сум бүрт энэ маягийн цуглаан зохиогдож байна. Баян-Өлгий аймгийн МАН  энэ удаагийн сонгуульд “Бид зүтгэнэ хамтдаа хөгжинө” уриатайгаар оролцож байгаа юм.

Ш.Айзаря

関連ニュース