Хээрийн түймрийг бүрэн унтраажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-15 15:44:31

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 3 дугаар сарын 14-ний цаг агаарын үзэгдлээс үүдэн аймгийн ОБГ-т хээрийн түймрийн нэг, барилгын дээвэр хууларсан нэг дуудлага иржээ. Өөр ямар нэг аюулт үзэгдлийн дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй бөгөөд харьцангуй тайван өнгөрсөн гэж мэдээллээ.

Сүхбаатар сумын Өлзийт гэдэг газарт гарсан хээрийн түймрийг 3 дугаар сарын 15-ны 08.00 цагт бүрэн унтраажээ. Түймэрт хүн, мал өртөөгүй байна. Харин барилгын дээвэр хууларсныг мөн аюулгүй болгон хариуцах эздэд нь хүлээлгэн өгсөн байна.  

Аймгийн УЦУОШТ-ийн өгсөн мэдээгээр 3 дугаар сарын 14, 15-ны үүрээр салхины хүч 16-26 м/с хүрч, өрөвхийлөлт 28 м/с хүрч гамшигт үзэгдэл ажиглагдсан байна. Өнөөдөр өглөөний 08.00 цагт салхи тогтож, одоогоор нийт нутгаар бага зэргийн салхитай, хэвийн байна гэв. 

関連ニュース