Д.Трамп өөрийн гэсэн нийгмийн сүлжээтэй болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-03-25 16:07:33

ВАШИНГТОН. /Axios/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өөрийн гэсэн нийгмийн сүлжээтэй болох зорилгоор олонд танигдаагүй программуудын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж байна.


Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Д.Трамп чухам ямар платформтой хамтарч ажиллахаа хараахан шийдээгүй байгаа аж. "Хэд хэдэн компани бий. Алинтай нь ч хамтарч магадгүй, энэ долоо хоногт олон уулзалт болно" гэж эх сурвалжууд хэлжээ.


Д.Трампын сонирхож байгаа платформуудын нэг нь “FreeSpace” гэнэ. “App Store” болон “Google Play Store” дээр 2021 оны хоёрдугаар сарын 1-нд тавигдсан уг программ одоогийн байдлаар 20000 таталттай байгаа ажээ. “FreeSpace”-ийн төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч асантай хамтран ажиллах талаарх мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан байна.


Ерөнхийлөгч асан өөрийн гэсэн цахим платформтой болж, хоёр эсвэл гурван сарын дараа олон нийтийн сүлжээнд эргэн ирнэ гэж Д.Трампын төлөөлөгч Жейсон Миллер гуравдугаар сарын 21-нд “Fox News” телевизээр мэдэгджээ. Д.Трамп энэ мэдээллийг гуравдугаар сарын 22-нд баталсан боловч мэдээллээ яаж нийтлэх талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээллийг  өгөөгүй байна.


Нэгдүгээр сарын 6-нд Д.Трампыг дэмжигчид АНУ-ын Конгрессын ордон руу халдсаны дараа “Twitter” “Facebook” “Instagram” сүлжээнүүд түүнийг хаягийг хаасан билээ.


関連ニュース