Хатуу хөл хориог мөрдөж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-30 11:04:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт зургаа хоногийн хатуу хөл хорио, 0 зогсолт 6.00 цагт эхэллээ. Аймгийн гадна талд 11 пост, төв дотор томоохон уулзварууд дээр мэргэжлийн байгууллагын алба хаагчид хяналт тавин ажиллаж байна.

Мөн сургууль, цэцэрлэгийн багш нар өөрсдийн харьяа нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийг хийж байна.

Аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор 23 ААНБ-ын үйл ажиллагаа хэвийн болон тусгай горимоор ажиллах юм. Харин бусад төрийн байгууллагыг нийт ажилчдын 10-аас дээшгүй хувийг ажиллуулахаар болжээ.

Одоогоор хүнсний дэлгүүр, эмийн сан, цахим банк зэрэг үйлчилгээний газрууд хэвийн ажиллаж байна. Бүгд хүргэлтийн үйлчилгээг үзүүлээд эхэлсэн. Ямар нэг ачаалал үүсээгүй байна гэлээ. 

関連ニュース