Австралийн эдийн засгийн зөвлөхийг суллахыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МЕЛЬБУРН. /Reuters/. Австралийн эрх баригчид Мьянмарын эрх мэдлээ
алдсан удирдагч Аун Сан Су Чигийн эдийн засгийн зөвлөх Шон Тернеллийг нэн даруй
суллахыг тус улсын цэргийхэнд уриалжээ.
“Macquarie” их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Ш.Террелл нь Аун Сан Су Чигийн зөвлөхөөр олон жил ажиллаж байгаа юм.
Хоёр сарын өмнө баривчлагдсан түүнийг Аун Сан Су Чи болон хэд хэдэн сайд нарын хамт Мьянмарын төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн хэмээн буруутгасан гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Австралийн Гадаад
хэрэг, худалдааны яам эдийн засгийн зөвлөхийг баривчилсан явдлыг зэмлэн буруушаагаад, түүний
Консулын газартай холбогдох боломж хязгаарлагдаад буйг мэдээлсэн байна.
“Бид Ш.Терреллийг нэн даруй суллахыг шаардаж, түүнийг баривчлах болсон шалтгааныг үргэлжлүүлэн судална” гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Ш.Террелл нь Мьянмарт
хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт гарснаас хойш баривчлагдсан гадаадын анхны
иргэн ажээ.