Ж.Байден амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-15 10:00:02

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистанаас цэргүүдээ гаргах тухай мэдэгдсэнийхээ дараа Арлингтоны үндэсний оршуулгын газарт очиж, Ирак, Афганистанд амь эрсэдсэн америк цэргүүдийн дурсгалыг хүндэтгэжээ.


“Амь биеэ үл хайхран эх орныхоо төлөө зүтгэдэг хүмүүсээр би үргэлж бахархдаг. Тэд ахан дүүс, ээж, аавынхаа төлөө амиа өгөхөд бэлэн байдаг” гэж тэрбээр хэлсэн байна. 


Афганистанаас цэргээ татах шийдвэрийг гаргахад хүнд байсан эсэхийг нь нэгэн сэтгүүлч түүнээс тодруулахад, “энэ шийдвэр миний хувьд маш тодорхой байсан. Бид Афганистан руу цэргүүдээ хоёр шалтгаанаар л явуулсны нэг нь Усама бен Ладеныг дуусгах, нөгөө нь Афганистаныг террористуудын орогнох газар болгохгүй байх явдал байсан юм” хэмээн Ж.Байден хариулжээ.


Ж.Байден 5 дугаар сарын 1-нээс Афганистанаас цэргүүдээ эргүүлэн татсаар 9 дүгээр сарын 11 гэхэд дуусгасан байх болно гэдгээ лхагва гарагт мэдэгдсэн юм. 

関連ニュース