Түргэвчилсэн шинжилгээний цэгүүд 20.00 цаг хүртэл ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-04-20 15:58:49

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 96 сорьцод шинжилгээ хийхэд 39 тохиолдол нэмэгдэж, нийт 324 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 37 нь ойрын хавьтлаас, 2 нь нэгдсэн эмнэлэгт авсан тандалтын шинжилгээнээс илэрчээ. Нийт 30 кластер өвчлөл бүртгэгдсэнээс 13 нь эх үүсвэр тодорхой, 17 нь тодорхойгүй хэвээр байна.

Өнөөдөр эмчлэн тусгаарлах байрнаас 5 хүн гарсан бол Улаанбаатар хот ХӨСҮТ-д эмчлүүлж байсан жирэмсэн эмэгтэй эмнэлгээс гарчээ. Өссөн дүнгээр 153 хүн эмчлүүлсэн бөгөөд одоо эмчлүүлж буй 140 хүн байна. Дээрх иргэдийн зургаа нь хүндэвтэр, хоёр иргэн хүнд байна.

Түүнчлэн өнөөдрөөс вакцинжуулалт үргэлжилж,. 600 орчим иргэнийг хамруулах аж. Мөн Дотоодын их сургууль, Өрхийн эрүүл мэндийн төв, Дарханы Дулааны сүлжээ ХК, үсчин, гоо сайхан зэрэг хүсэлтээ ирүүлсэн аж ахуй нэгж байгууллагуудын нийт 400 орчим ажилтан албан хаагчдыг вакцины эхний тунд хамруулж эхэллээ. Вакцинжуулалт 16-р сургууль дээр өглөө 09:00 цагт эхэлсэн. 

Өнөөдөр болсон аймгийн Онцгой комиссын хурлаас шийдвэр гаргаж, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч эхэллээ. Тодруулбал үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн ААНБ-ын ажиллагсдын шинжилгээг ЕБ-ын 1, 4 дүгээр сургууль, ХААИС-ийн байранд тус тус авч байна. Буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай иргэд болон хүнс түгээлтээр ажиллаж буй жолооч, ажилтнууд, шинжилгээнд хамрагдах зайлшгүй шаардлагатай иргэдийн шинжилгээг Дархан өргөө сургуулийн байранд авч байна.

Шинжилгээний цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллана. Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажлыг хариуцан зохион байгуулж буй албан хаагчидтай харилцах утасны дугаар 1 дүгээр сургууль – Д.Батбаяр 99049778, 4 дүгээр сургууль- С.Энхболд 99089703, ХААИС- Д.Батчулуун 99373788, Дархан Өргөө сургууль О.Ганбаатар 99371119 дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой ажээ.

 

関連ニュース