456 сорьцод PCR шинжилгээ хийхэд халдвар авсан хүний тоо нэгээр нэмэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 456 сорьцод PCR шинжилгээ хийснээр коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдэж, дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар нийт 197 боллоо.
Тодруулбал, тусгаарлан ажиглах байранд байсан нэг
иргэнээс халдвар илэрчээ. Шинээр халдварын ямар нэгэн голомт гараагүй байна.
“Тусгаарлах эмнэлэг”-т
өнөөдрийн байдлаар 75 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хоёр иргэний биеийн байдал маш хүнд, хүнд хоёр, хүндэвтэр нэг, бусад нь хөнгөн оноштой байна.
Коронавирусний халдвар авч, “Тусгаарлах эмнэлэг”-т
хэвтсэн иргэдээс 122 нь эдгэрч,
гэртээ гарчээ.
Одоогоор тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 909
иргэн байна. Мөн тусгаарлан ажиглах байранд 152, гэрийн тусгаарлалтад 591,
гэрийн ажиглалтад 136 иргэн байна.