Архангайд 16 шинэ тохиолдол илэрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 187 сорьцод шинжилгээ хийхэд шинээр 15 тохиолдол, Улаанбаатар хотоос зөөвөрлөгдсөн 1, нийт 16 тохиолдол илэрчээ.
Үүнд Эрдэнэбулган 6, Цэнхэр 9, Хотонт суманд зөөвөрлөгдсөн 1 тохиолдол байв.
Ингээд Архангай аймагт коронавирусний нийт батлагдсан тохиолдлын тоо 282 боллоо. Үүнд:
2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
2021 онд: Эрдэнэбулган – 165 тохиолдол
Хайрхан – 30 тохиолдол
Эрдэнэмандал – 56 тохиолдол
Чулуут – 17 тохиолдол
Ихтамир – 1 тохиолдол
Цэнхэр – 9 тохиолдол
Хотонтод – 1 тус тус бүртгэгдээд байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 37, эмнэлгээс гарсан нийт 237, нас баралт 0 байна.