Ховдод коронавирусний халдвар авсан 148 хүн эдгэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 416
сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдвар авсан хүний тоо 5-аар нэмэгдэж, өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол
217 боллоо.
Тодруулбал, тусгаарлан
ажиглах байр ("Өргөө" зочид буудал-1, "Royal" зочид буудал-2)-нд
байгаа иргэдээс, Улаанбаатар хотоос Ховд
аймагт ирсэн тээврийн нэг жолоочоос, “Тусгаарлах эмнэлэг”-т ажиллаж байсан эмнэлзүйн
багийн нэг ажилтнаас халдвар илэрчээ.
“Тусгаарлах эмнэлэг”-т
дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 69 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэдгээрээс нэг иргэний биеийн
байдал маш хүнд байна. Мөн хоёр
иргэний биеийн байдал хүнд, нэг иргэнийх хүндэвтэр, бусад нь
хөнгөн байна.
Коронавирусний халдвар авч “Тусгаарлах эмнэлэг”-т
хэвтсэн нийт иргэдийн 66.5 хувь буюу 148 хүн эдгэрсэн
гэж албаныхан танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 672
иргэн байна. Тусгаарлан ажиглах байранд 159, гэрийн тусгаарлалтад 657, гэрийн
ажиглалтад 154 иргэн байна.