Улс хооронд гурав дахь удаагаа зорчигч тээвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-06-20 12:11:54

Увс аймгийн “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компани нь ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хот болон Горьный Алтай, Красноярскийн чиглэлд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна.

Том оврын тав тухтай автобусаар ОХУ руу аюулгүй, эрсдэлгүй, найдвартай аялах үүд хаалгыг нээсэн тус компани нь одоогоор Улаангом-Кызыл чиглэлд 3 дахь удаагаа хүн ба ачаа тээвэрлээд байна. Цаашдаа долоо хоног бүрийн хагас сайн өдөр Улаангом-Кызыл чиглэлд зорчигч тээвэрлэх аж.

Эхний хоёр удаагийн аялалд тус бүр 20-иод хүн хамрагдсан бол энэ удаагийн аялалд 10 гаруй хүн багтжээ. Эрүүл, чанартай хүнсний зүйлс цуглуулах, өрх гэрийнхээ төсвийг хэмнэх гэсэн хүмүүс тус аялалд хамрагдах нь ихэсчээ.

Увс аймаг Б.Батхүү

関連ニュース