УВС: Энэ өвөл аймгийн хэмжээнд 2.7 сая орчим мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-11-18 12:16:14

Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Увс аймаг өнгөрсөн онд 2.9 сая гаруй мал тоолуулсан юм.

 

Энэ хавар 1 сая 23 мянга гаруй төл хүлээн авсан бөгөөд том малын зүй бусын хорогдол 10 мянга орчим гарчээ.


Аймгийн ихэнх нутагт бэлчээрийн даац хэтэрч, гантай зуссантай холбоотой малчид нийт малынхаа 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулаад байна. Ингэснээр энэ өвөл аймгийн хэмжээнд 2.7 сая орчим мал өвөлжих тооцоо гарчээ.

 

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сумдын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажил 82.4 хувьтай хангагдсан бол аймгийн аюулгүйн нөөцөд 414.5 тн өвс, 66 тн хүчит тэжээл бэлтгээд байна. Ерөнхийдөө аймгийн хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 90.7 хувьтай хангажээ.

 

Аймаг дотроо 12 сумын 273 өрхийн 81 мянга орчим мал, бусад аймгийн нутагт 10 сумын 168 өрхийн 83.3 мянган мал отор хийж байна.

関連ニュース