Ухуулах хуудсаар вирус дамжиж болзошгүйг БНАСАУ иргэддээ анхааруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /TASS/. Хил орчмын нутгаас тараадаг БНСУ-ын ухуулах хуудаснуудаар дамжин коронавирусний халдварт өвчин тархаж болзошгүй учир иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэж БНАСАУ-ын "Нодон синмун" сонин мэдээлжээ.
“Салхинд хийсэн ирсэн харийн зүйлсийг бид энгийн зүйлс бус хортой вирус дамжуулж болзошгүй хэрэгсэл гэж харах хэрэгтэй” хэмээн тус сонинд мэдээлсэн байна.
Түүнчлэн авч буй алхмуудын үр дүнг шударгаар үнэлэх, өвчний тархалтыг судлах хүрээнд мэдлэг мэдээлэл олгох, иргэдийн хамгаалалтыг бэхжүүлэх үйл хэрэгт байнгын урагштай байх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг ард иргэд, орон нутгийн эрх баригчдад уриалжээ.
Мөн вакцин коронавирусний шинэ хувилбаруудын дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд үр дүн муутай бөгөөд халдварт өвчнөөс сэргийлэх аргуудад маш нухацтай хандах хэрэгтэйг БНАСАУ-ын иргэддээ анхааруулав.