Хүн амын тооллогыг зайнаас явуулахыг зөвлөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. Коронавирусний
цар тахлын улмаас энэ онд хүн амын тооллогыг алсын зайнаас явуулахыг НҮБ-ын
Статистикийн хэлтэс улс орнуудад зөвлөжээ.
НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын хүн амын тооллогын асуудлаарх шинжээчдийн
бага хурлын үеэр ийм зөвлөмж өгсөн байна.
"Алсын зайн
технологид анхаарлаа хандуулж, бие даан тооллого явуулахыг дэмжихийг зөвлөж
байна. Ийм арга хэмжээ авснаар тооллогод
оролцож буй хүнтэй ойр харилцах эрсдэл багасна" хэмээн Бүх Оросын хүн
амын тооллогоын хэвлэлийн алба мэдээлэв.
Тодруулбал,
тооллого явуулахдаа цахимаар юмуу цаасан хэлбэрээр асуулга авах, утсаар
холбогдох замаар мэдээлэл цуглуулах хэрэгтэй аж. Үүнээс гадна цаг үрэхгүйн тулд
судалгаанд оруулах асуултуудын тоог багасгахыг зөвлөжээ.
Коронавирусний
цар тахлын улмаас улс орнуудын 75 хувь нь хүн амын тооллогыг нэг жилээр
хойшлуулж, явуулах хэлбэрийг нь өөрчилжээ. Тухайлбал, Мальта улсад геокодчлол
ашиглан хүн амын тооллого явуулна гэж тус улсын Статистикийн газрын төлөөлөгч
Сильван Заммит мэдэгдсэн байна.