Баянхонгорт 2000 гаруй сонгогч шилжин иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРСонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчийн шилжилтийг энэ сарын 18-ны шөнийн 24:00 цагт дуусгасан бөгөөд мөн хугацаанд Баянхонгор аймагт 2268 сонгогч шилжиж, саналаа өгөхөөр болжээ.
Тодруулбал, тус аймгийн 7 дугаар тойрогт 257 иргэн, 8 дугаар тойрогт 98 иргэн, 9 дүгээр тойрогт 1923 иргэн шилжин иржээ.
Тус мэдээллийн дагуу МАН болон АН харилцан нэгнээ “хардаж”, хэвлэлийн хурал хүртэл хийгээд амжсан. Есдүгээр тойрог буюу Х.Баттулга, Л.Элдэв-Очир нарын тойрогт 2000 шахам хүн шилжин ирсэн нь “Талх чихэр” ХХК, “МСS” компаний ажилчид байх магадлалтай гэсэн таамаг олны дунд байна.
Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 14 хоногийн өмнө сонгогч шилжүүлэх ажлыг дуусгавар болгох ёстой байгаа. Энэ нь сонгуулийн санал хураах өдөр өөрийн оршин суугаа газар санал өгөх боломжгүй иргэдэд шилжин очсон газраа саналаа өгөх боломжийг олгож байгаа гэсэн үг аж.
Б.Мөнхзул