БНСУ-ын кинотеатрууд вакцин хийлгэсэн иргэдэд хөнгөлөлт үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-02 13:34:30

СӨҮЛ. /TASS/. Вакцин хийлгэсэн иргэдэд кинотеатруудаар үйлчлүүлэхэд нь хөнгөлөлт үзүүлэхээ БНСУ-ын кинотеатруудын холбоо мэдэгджээ.


Оны эцэс гэхэд нийтийн дархлаа тогтоох, цар тахал дэгдэж эхэлснээс хойш суудал нь эзгүйрэх болсон кинотеатруудыг зорин ирэх үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээ 6 дугаар сарын эцэс хүртэл хэрэгжих аж. Арга хэмжээнд тусгаснаар, вакцины дор хаяж эхний тунгаа хийлгэсэн иргэд үзвэрийн тасалбарыг 50-60 хувийн хөнгөлөлттэй худалдан авах боломжтой аж.


Үүний зэрэгцээ оршин суугчдад хямдралтай тасалбар түгээх замаар кинотеатруудад улсаас дэмжлэг үзүүлэхээ Засгийн газар мөн мэдэгдсэн байна.


Одоогоор БНСУ-д 6.35 сая хүн вакцины эхний тунгаа хийлгээд байгаа нь хүн амынх нь 12.4 хувийг эзэлж байна.


関連ニュース