Э.Макрон зуны амралтаа эх орондоо өнгөрүүлэхийг иргэддээ уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС. /TASS/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон зуны амралтаа эх
орондоо өнгөрүүлэхийг иргэддээ уриалжээ.
“Энэ зун бид амралтын газруудаар үйлчлүүлэх боломжтой ч эх орондоо амрах
хэрэгтэй. Иргэд цар тахлыг сөрөн зогсохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан
ч сонор сэрэмжээ алдаж болохгүй. Амны хаалтаа заавал зүүх журам хэрэгжсэн
хэвээр байгаа” хэмээн тэрбээр хэлсэн байна.
“Засгийн газар вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр хичээн ажиллаж байна. Зургадугаар сарын 15-наас 12-18 насныхныг вакцинжуулалтад хамруулж магадгүй байна. Францад амралтын газрууд олон байдаг. Эрх баригчид түүхийн байгууламж хийгээд архитектурын өв соёлтой холбоотой экологийн аялал жуулчлалыг дэмжих хэрэгтэй” хэмээн тэрбээр мөн ярьжээ.
Сүүлд мэдээлснээр, цар тахал дэгдсэнээс хойш Францад халдварын 5.6 сая
гаруй тохиолдол илэрчээ. Халдварын хүндрэлийн улмаас 109 мянга гаруй хүн нас
барсан байна. Харин хүн амын 25.8 сая нь вакцины эхний тунгаа хийлгэсэн бол
10.9 сая вакциндаа бүрэн хамрагдаад байна.