Аун Сан Су Чи хаана байгаа нь тодорхойгүй хэвээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-06-08 12:38:38

НЕЙПИДО. /NHK/. Мьянмарын эрх мэдлээ алдсан удирдагч Аун Сан Су Чи хаана байгаа нь тодорхойгүй хэвээр байна гэж түүнийг өмгөөлөгч нар даваа гарагт мэдэгджээ.  


Аун Сан Су Чигийн өмгөөлөх багийнхан даваа гарагт түүний холбогдсон хэрэгтэй холбоотой шүүх хурлын дараа сэтгүүлчдэд ийнхүү мэдээлжээ. Цэргийнхэнд баривчлагдаад буй Аун Сан Су Чиг хэд хэдэн хэрэгт буруутгаад байгаа юм.


Өмгөөлөгч нарын мэдээлснээр, түүнийг гэрийн хорионд байлгаж байсан гэрээс нь хаашаа нүүлгэсэн нь тодорхойгүй байна. Тодруулбал, түүнийг тавдугаар сарын 24-нд шүүхийн байранд биечлэн ирэхээс нь өмнөхөн нүүлгэжээ.


Аун Сан Су Чи гэртээ эргэн ирээгүй ч өөрийнхөө гэрт хамт амьдарч байсан ажилтнуудтайгаа хамт байгаа гэж өмгөөлөгч нар мэдээлжээ. Мөн түүнд бэлэн мөнгө, эм өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

関連ニュース