БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулахад хориг, дипломат ажиллагааны аль аль нь чухал

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-06-16 13:02:00

ВАШИНГТОН. /Yonhap/. “БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд хатуу хориг арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ дипломат ажиллагаа өрнүүлэх арга замыг эрэлхийлэх нь чухал юм” гэж АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн туслах нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшээд буй Даниэль Критенбринк мэдээлжээ.


Мөн тэрбээр энэхүү албан тушаалд томилогдвол БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг улам чангатгах чиглэлд ажиллана гэдгээ мягмар гаргт мэдэгдсэн байна. “Байден-Харрисын засаг захиргаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг амлалт өгөөд буй. Миний хувьд, хориг арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дипломат ажиллагаа өрнүүлэхэд бодит, нээлттэй хандлагыг баримтална” гэж тэрбээр хэлжээ. 

関連ニュース