Орон нутгийн замд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор орон нутгийн замд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Энэ сарын 25-28-ны өдөр хүртэл хяналт шалгалтын цэгүүдээр нийт 1400 тээврийн хэрэгсэл шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 3, хамгаалах бүс хэрэглээгүй 58, тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн 52, гэрэлтүүлэх хэрэгсэл буруу хэрэглэсэн 8, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон 57, бусад 311 зөрчлийг илрүүлж, учирч болох аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.