Эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-01 13:37:19
Архангай /МОНЦАМЭ/. АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид, Колин Аткинсон тэргүүтэй Иргэн Цэргийн Дэмжлэгийн бүлэг өчигдөр Архангай аймагт ажиллаж, Эрүүл мэндийн газар болон Онцгой байдлын газарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эрүүл мэндийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэж өглөө.
Эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдийн шүдний иж бүрдэл, анхны тусламжийн манекан, шүдний оо, сойз, шүдний мяндсан утас, усны сав зэргийг өгсөн бол Онцгой байдлын газарт гал түймрийн үед алба хаагч нарын аюулгүй байдлыг хангаж, хорт утаанаас хамгаалах амьсгалын бие даасан төхөөрөмж буюу баг дөрвөн ширхэгийг өгсөн юм.
関連ニュース