Флоридад барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо 22 болж нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-07-03 11:00:22

НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын Флорида муж улсад 12 давхар орон сууцны барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо 22 болж нэмэгджээ.


Майами-Дейд тойргийн захирагч Даниэлла-Ливайн Кавагийн мэдээлснээр, баасан гаргийн орой аврагчид хоёр хүний цогцос олжээ. Ингэснээр амиа алдсан хүний тоо 22 болж, 128 хүний хувь заяа тодорхойгүй хэвээр байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден амиа алдсан, сураггүй болсон хүмүүсийн төрөл төрөгсөд болон аврагчидтай пүрэв гарагт уулзсан юм. Тэрбээр гамшгийн уршгийг арилгахад Флорида муж улсын эрх баригчдад нэгдсэн улсын төсвөөс үзүүлэх тусламжийн хэмжээг нэмэгдүүлэхийг баасан гаргийн орой үүргэг болгожээ.


関連ニュース