К.Роналду “EURO-2020”-ийн шилдэг довтлогчоор шалгарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОНДОН. /Риа
Новости/. Португалын шигшээ багийн тоглогч Криштиану Роналду Европын
хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогч болжээ.
Өдгөө 36 настай
тамирчин 4 тоглолтод 5 гоол оруулсан байна. Португалын шигшээ баг 1/8 шигшээ
тоглолтод Бельгийн багт 0:1 онооны харьцаагаар хожигдсон юм.
Чехийн шигшээ
багийн тоглогч Патрик Шик мөн 5 гоол оруулсан хэдий ч оновчтой дамжуулалт
хийгээгүй учир Роналду “Алтан пүүз”-ний эзэн болжээ.
“EURO-2020”-д
Роналду хоёр дээд амжилт тогтоожээ. Тодруулбал Европын аваргын финалын шатанд
тэрбээр тав дахь удаагаа тоглосноос гадна шигшээ шатны тоглолтуудад оруулсан
гоолын тоогоор Мишель Платинигийн
үзүүлэлтийг давжээ. Платини 9 гоол оруулж байсан бол Роналду 14 гоол хийсэн
байна.