Батлагдсан тохиолдол 26-аар нэмэгдэж нийт 2487 боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт тус аймгийн хэмжээнд 148 шинжилгээ хийснээс коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 26-аар нэмэгдэж, нийт 2487 боллоо.
Бүртгэгдсэн 26 тохиолдлын 16 нь аймгийн төв Есөнбулаг суманд бол, Алтайд 1, Халиунд 2, Цээлд 6, Дэлгэрт 1 халдвар тус тус батлагдсан байна. Долоодугаар сарын 12-ны байдлаар коронавирусний халдварын улмаас 646 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 510 хүний биеийн байдал хөнгөн, 103 нь хүндэвтэр, 32 нь хүнд, 1 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.
Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 66 хүн эдгэрсэн ба халдвараар өвчилсөн нийт 2487 тохиолдлын 1838 нь бүрэн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдвал зохих нийт 39345 иргэнээс эхний тунд 36561, хоёр дахь тунд 30750 нь хамрагдаад байгаа ажээ.