ГОВЬ-АЛТАЙ: Сурагчдад шударга байдал, ёс суртахууны талаар мэдлэг олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг 2025 оны 11 дүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад шударга байдал, ёс суртахууны талаар мэдээлэл, зөвлөмж олгов.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх" аяны хүрээнд аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Авлигын ойлголт түүний хор уршиг, Үе тэнгийн дээрэлхэлт болон цахим гэмт хэргийн ойлголтыг өглөө.
Үүний сацуу авлигаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн шударга байдлыг төлөвшүүлэх, ёс зүй, ёс суртахууны зөв төлөвшил мөн жендэрийн эрх тэгш байдлын цахим орчин дахь нөхцөл байдлын талаарх мэдээлэл, зөвлөмж хүргэжээ.
Сургалтыг Говь-Алтай аймгийн ИТХ-ын Хууль эрх зүй, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран зохион байгуулсан юм.
Ulaanbaatar