Аймаг төсвийн орлогоо 117.7 хувиар биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-29 13:43:50

Архангай /МОНЦАМЭ/. Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 5377.1 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 6331.3 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 117.7 хувиар биелүүлжээ. Төсвийн орлогын төлөвлөгөөг Ихтамир, Чулуут, Өндөр-Улаан, Цахир, Тариат, Төвшрүүлэх, Хайрхан, Хотонт, Эрдэнэмандал сумдаас бусад сумд 106.5 хувиас 9.8 дахин ихээр давуулан биелүүлсэн байна.

Орлогыг нэр төрлөөр нь үзвэл ус рашааны төлбөр, бууны татвар, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр, хог хаягдлын үйлчилгээний хураамжаас бусад нэрийн орлогуудыг 105.2 хувиас 7.9 дахин ихээр биелүүлсэн байна. Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 164.1 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 889.8 сая төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөр 22.3 сая, ус бохирдуулсны төлбөр 1.9 төгрөг бүгд 1078.1 сая төгрөгийг шилжүүлж, даалгаврыг 126.6 хувиар биелүүлжээ.

関連ニュース